МЭДЭЭ

PANASONIC VENTILATION 2016

Урин дулаан цаг ирж, барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Глобал Электроникс” ХХК нь “Панасоник корпораци”-тай хамтран “Panasonic Ventilation 2016” агааржуулалтын системийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар хотын агаарын чанарын алба”-ны мэргэжилтэн ноён М.Отгонбаяр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ, нөлөөлж буй хүчин зүйл” нэртэй илтгэл тавьсан. Илтгэлд Улаанбаатар хотын агаарын бохирдол үүсгэгч PM10 сүүлийн жилд 24%-аар буурсан боловч, нарийн ширхэгт тоосонцор 8%-аар өссөн. Түүнчлэн өвлийн улиралд  хичээлийн байрны дотоод агаарын чанарын…

Үргэлжлүүлэх

4K Super 35 VariCam LT Cinema Камер

Панасоник Корпораци 4K Super 35 VariCam LT Cinema загварын шинэ камер зах зээлд танилцууллаа. 2016 оны 2-р сарын 10-ны өдөр Мэргэжлийн камер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Панасоник корпораци нэгэн камерын бүтээлгийг хууллаа. Энэ нь VariCam LT 4K камер бөгөөд Америкийн кино бүтээгчдийн зах зээлд дараагийн эринг авчрах шинэ технологи болон өрсөлдөх чадваруудыг өөртөө шингээсэн гайхалтай бүтээгдэхүүн юм. VariCam LT нь өөрийн ах болох VariCam 35-тай адилхан 35 мм-н сүпер дүрс мэдрэгчтэй…

Үргэлжлүүлэх

Их талын нүүдэлчид ба Торгоны зам

“Их талын нүүдэлчид ба Торгоны зам” түр үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Монголын Үндэснийн Музейд 8 сарын 21-нд Монгол-Хятадын хамтарсан археологийн судалгааны төслийн 10 жилийн үр дүнг харуулсан “Их талын нүүдэлчид ба Торгоны зам” түр үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын түүхийн хосгүй үнэт үзмэрүүдийг энгийн болон виртуал хэлбэрээр хослуулан харуулсан энэхүү үзэсгэлэн нь үзэсгэлэнгийн нэгэн хэвийн уур амьсгалыг шинэчлээд зогсохгүй урд өмнөхөөс илүү технологийн шийдлийг ашигласнаараа өвөрмөц болж байгаа юм. Үзэгчдэд…

Үргэлжлүүлэх

21 жилийн хамтын ажиллагаа

Глобал Телеком ХХК нь Японы Панасоник Корпорацийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага гэдгээрээ монголын зах зээлд хэдийнээ танил болсон билээ. Глобал Телеком ХХК нь 1994 оноос Панасоник Корпорацийн албан ёсны түнш байгууллага болж тасралтгүй 21 жил амжилттай хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд Панасоник брэндийг монголын зах зээлд таниулахад оруулсан хувь нэмэр, хийсэн бүтээснийг маань үнэлэн Панасоник Корпорациас талархалын зүйлийг дурсгасан юм. Панасоник Корпораци нь Глобал Телеком ХХК-иар дамжуулж цаашид…

Үргэлжлүүлэх