ПАНАСОНИКИЙН ТУХАЙ

ПАНАСОНИК КОРПОРАЦИ

JP-A-1_PC

Панасоник корпораци нь 578 гаруй компанийг хамарсан дэлхийн хоёр дахь том электрон бараа үйлдвэрлэгч компани юм. Тус корпораци нь бүх дэлхий даяар амьдралын хэв маягийг сайжруулан, чанаржуулахын тулд Панасоник брэндийн нэр дор маш өргөн хүрээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, зах зээлд гаргадаг.
Fortune 500 жагсаалтын шилдэг 100 брэндийн нэгд орсон, Ази, Номхон далайн бүс нутгийн 7 дахь амжилттай яваа компани, Японы 6 дахь дэлхийн шилдэг брэнд буюу Олон улсын супербрэнд, мөн түүнчлэн 6 дахь шилдэг Дэлхийн Ногоон брэнд болсон Панасоник нь шинэлэг бүтээгдэхүүнүүдээрээ нийгэм болон байгаль орчинруу чиглэсэн санаачлага гарган, түүнд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Panasonic корпораци нь аудио, видео бүтээгдэхүүнүүдээс эхлүүлээд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл хүртэлх, үйлдвэрийн шийдлүүд болон бусад өргөн хэрэглээний электрон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг төрөл бүрийн бизнесийн домэйн компаниуд багтаасан корпораци юм.
Компани бүр дэлхий даяарх үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны тодорхой төслийн ажлуудтай байдаг.

ҮНДСЭН БИЗНЕС

slogan color

БРЭНД

slogan

Sharing the passion

ПАНАСОНИКИЙН ТЕХНОЛОГИ

ui_pc_v1_02_aboutus_09

C1_01

Ургамал нь фотосинтезийн урвалаар нар, ус, CO2-н энергийг нэгтгэж энерги болгон хэрэглэх боломжтой хүчил төрөгч болон нүүрс усыг бий болгодог. Бид энэхүү урвалыг зохиомлоор бий болгосноор дэлхийн дулаарал болон энергийн асуудлыг шийдэх боломжтой юу? Үүнийг бодит болгож чадах технологи нь “хиймэл фотоситезийн үзэгдэл” юм.

C1_03

Сэргээгдэх эрчим хүчний хамгийн түгээмэл эх үүсвэр болох нар ба салхины эрчим хүч нь тухайн өдрийн цаг болон цаг агаарын байдлаас шалтгаалан үйлдвэрлэх  цахилгааны хэмжээ нь хамаардаг тул цахилгаан үйлдвэрлэдэг хэрэгслүүдийг тогтмол үр ашигтайгаар ашиглах асуудалтай тулгардаг байна. Газрын болон халуун рашааны дулааныг ашиглан энерги үйлдвэрлэх технологи нь сэргээгдэх эрчим хүчийг тогтмол үйлдвэрлэх эх үүсвэр гэдгээрээ анхаарал татаж байгаа бөгөөд ялангуяа, “дулаан солилцох” буюу дулааныг шууд цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг технологи нь нүүрстөрөгчийн давхар исэл огт ялгаруулдаггүй тул байгал орчинд ээлтэй технологи хэмээгдэн олны анхаарлыг татсаар байна.

C1_02

Дэлхий дээр 750 сая хүн ундны цэвэр усаар гачигдаж байна. (WHO, [http://apps.who.int/iris/bitstream/10665/112727/1/9789241507240_eng.pdf?ua=1]). Мөн, Энэтхэгийн нийт хүн амын 70 орчим хувь нь үйлдвэр, агрохимийн хүний биед хортой бодис өөртөө агуулсан гүний усыг ундандаа хэрэглэж байна. Энэхүү бохирдсон гүний ус нь дор хаяж 50 сая орчим хүний эрүүл мэндийн асуудалтай шууд холбоотой. Фотокаталитик ус цэвэршүүлэх технологи нь дэлхийн аль ч орны иргэдийг бага зардлаар бохирдолгүй цэвэр усаар хангах боломжийг бий болгоно.

C1_04

Нарны эрчим хүч нь одоогоор ашиглагдаж буй байгал орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүд дотроос үр өгөөжөөрөө ялгаран улам илүү нэр хүндтэй болж байна. Нарны гэрлийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах технологийг улам сайжруулахаар хийгдсэн сүүлийн 40 гаруй жилийн судалгаа шинжилгээний үр дүнд Панасоник корпораци нь нарны эрчим хүчний тэжээлийн элементийн силиконы гетерохолбоосын / HIT / технологийг гарган авсан юм.

*HIT буюу Панасоник Группын бүртгэгдсэн худалдааны тэмдэг юм.

ОЛИМПИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ – ПАНАСОНИК

10612914_725691637522151_8915058876087699681_n

ДЭЛХИЙН ӨВ – ПАНАСОНИК

maxresdefault