Их талын нүүдэлчид ба Торгоны зам

torgonii zam tom

“Их талын нүүдэлчид ба Торгоны зам” түр үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Монголын Үндэснийн Музейд 8 сарын 21-нд Монгол-Хятадын хамтарсан археологийн судалгааны төслийн 10 жилийн үр дүнг харуулсан “Их талын нүүдэлчид ба Торгоны зам” түр үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монголын түүхийн хосгүй үнэт үзмэрүүдийг энгийн болон виртуал хэлбэрээр хослуулан харуулсан энэхүү үзэсгэлэн нь үзэсгэлэнгийн нэгэн хэвийн уур амьсгалыг шинэчлээд зогсохгүй урд өмнөхөөс илүү технологийн шийдлийг ашигласнаараа өвөрмөц болж байгаа юм.

Үзэгчдэд үзэсгэлэнгийн гол утга санааг ойлгуулан харуулахын тулд ховор, нандин үзмэрүүдийг зөвхөн шилэн хоргоны цаанаас харуулах нь хангалтгүй байсан билээ.

Тиймээс энэхүү нэгэн хэвшмэл болсон, уйтгартай гэж хэлж болохоор хэв маягийг эвдэн үзэгчдийн сонирхолыг татахуйц болгохын тулд Панасоник брэндийн проектор, дэлгэцүүдийг ашигласан юм.

Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан шийдэл гаргаж энэхүү үзэсгэлэнг дэглэсэн нь түүхийн үнэт олдворыг үзэгчдэд илүү ойртуулахыг зорьсоных бөгөөд дэлхийн олон оронд Панасоник брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан музейн сонирхолтой шийдлүүдийг хийсэн байдгийн өчүүхэн хэсгийг нь бид Монгол улсдаа туршин хэрэгжүүллээ.

Цаашдаа ч бид Монголын Үндэсний Музей болон бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бусад байгууллагуудад тохиромжтой шийдэл, тоног төхөөрөмжүүдийг санал болгон хамтран ажиллахдаа таатай байх болно.

Энэхүү түр үзэсгэлэн нь Монголын Үндэсний Музейн 1-р танхимд 10 сарын 09-ний өдөр хүртэл үргэлжлэх тул та бүхэн цаг зав гарган ирж сонирхоно уу.