Утасгүй холбооны томоохон төлөөлөгч болох Япон улсын ICOM компани Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар Глобал Телеком компанийг сонгон хамтран ажиллахаар боллоо. Хөдөлгөөнт радио, нисэхийн холбоо, навигацын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дагнан гүйцэтгэдэг уг компани нь дэлхий даяар 80 гаруй улсад танигдсан бөгөөд радио холбооны зах зээлд 60 гаруй жилийн туршлагатай, радио станц хангалт нийлүүлэлтийн тоогоор эхний 5-д багтах томоохон үйлдвэрлэгч юм.

Уламжлалт аналог систем энэ цаг үед хувьсан өөрчлөгдөж тоон системд суурилах нь салбар болгоны техник технологид ажиглагдах болсон билээ. Монгол улсын хэмжээнд одоогоор аналог радио станцууд түлхүү ашиглагдаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчид дэвшилтэд, найдвартай технологийг одоо ашиглаж буй системтэйгээ хослон ашиглах, цаашид тоон системрүү шилжих, шинэлэг технологи ашиглах дэд бүтэц хөгжих, ашиглахад ээлтэй болох гэх мэт ашигтай боломжууд үүсэх юм.

Глобал Телеком компани харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэ удаад бас нэгэн тэргүүлэгч компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгааг сонордуулахад таатай байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ

менежер

     7011-5577

     sales@globaltelecom.mn

4