Бид Panasonic Corporation, General Electric MDS /USA/,Crestron /USA/,Aiphone Co.,LTD, Techno Marine Co.,LTD, Toten Co.,LTD, Remaco Co.,LTD, DISTECH Controls, Azden, Shotoku Co.,LTD, Datwyler, Imagicle Co.,LTD,Sur Link LLC, Planet, Williams Sounds зэрэг дэлхийд алдартай компаниудын шилдэг, шинэ, чанартай тоног төхөөрөмжүүдийг Монгол улсынхаа хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн бодит, боломжийн үнээр түргэн, шуурхай, найдвартай нийлүүлж эх орныхоо эдийн засгийн хөгжил, урагшлах хөдөлгүүрт хувь нэмрээ оруулж байна.

Panasonic

ПАНАСОНИК

Глобал Телеком ХХК нь 1992 оноос Панасоник Корпорацитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2004 оноос хойш Монгол дахь албан ёсны түнш болсон. Панасоник Корпораци нь дэлхийн хамгийн том электрон бараа үйлдвэрлэгчдийн нэг юм. Дэлхий дахинд Панасоник корпорацийн бүрэлдэхүүнд нийтдээ 634 орчим компани харьяалагддаг. Панасоникийн дотуур холбооны станц, бүх төрлийн оффисын тоног төхөөрөмж, системийн шийдлийн тоног төхөөрөмж гэх мэт бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

Ross Video

РОСС ВИДЕО

Орчин цагт мэргэжлийн телевизийн чиглэлээр Канад улсын үйлдвэрлэгчид дэлхийд толгой цохиж байгаа билээ.  Тэдгээрийн нэг болох Ross Video компанийн Монгол дахь албан ёсны түншээр манай компани нь 2102 оноос хойш амжилттай ажиллаж байна.  Росс нь телевиз болон бусад салбарт хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч юм.

Texno Marin

TEXHO MAPИН

Техно Марин нь хувь нийлүүлсэн хувьцаат компани бөгөөд нисэх онгоцны буудлын чиглүүлэх станц болон тэдгээрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компанийн нэг билээ. Манай компани энэхүү салбарт тус компанитай 2006 оноос хойш хамтран ажиллаж байна.

Crestron

CRESTRON

Ахисан түвшний автоматжуулалтын системийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэгч брэнд юм. Америкийн Роклейт хотод 1969 онд байгуулагдан автоматжуулалт, интеграцлалын чиглэлээр 40 гаруй жилийн турш ажиллан хүний хэрэгтэй илүү хялбар, хяналттай, олон төрлийн системийг удирдах хянахад хялбар болгон таны гарт атгуулах юм.  Дэлхий даяар 200 гаруй мэргэшсэн техникийн туслалцаа үзүүлэх салбартай. Бид 2005 оноос хойш хамтран ажиллаж албан ёсны эрхтэйгээр автоматжуулалт хийж суурилуулан үйлчилгээ үзүүлж байна. Жижиг оффисын өрөөний автоматжуулалтаас, тансаг хаус, оффисийн барилга, эмнэлэг, сургууль, 5 одтой зочид буудал, ресторан, сүлжээ дэлгүүр гэх мэт бүх төрлийн барилга байгууламжийн дуу, дүрсний систем, дулаан, агааржуулалт, гэрэл, хөшиг, хамгаалалтуудыг  автоматжуулах мөн бүх төхөөрөмжийг хянах боломжийг олгож байгаагаараа давуу бусдаасаа ялгардаг.

Sepura

СЕПУРА

Бид утасгүй, хөдөлгөөнт холбооны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Английн Сепура брендийг Монгол улсад албан ёсоор төлөөлөн тоног төхөөрөмж болон шийдлийг танилцуулж, нийлүүлж байгаа билээ. Сепура бренд нь орчин үеийн хөдөлгөөнт холбооны ТЕТRА, DMR стандартуудыг дэмжин ажиллах, найдвартай ажиллагаа, бат бөх чанарын хөдөлгөөнт станц, түүний дагалдах хэрэгсэл, програм хангамжийг дэлхийн зах зээлд нийлүүлэгч юм.

becker

БЭКЭР МАЙНИНГ СИСТЕМС

Уул уурхайн дэд бүтцийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн Бекер Майнинг Системс компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсон. Бекер Майнинг Системс нь гүний болон гадаргын уурхайн эрчим хүч, автоматжуулалт, харилцаа холбоо болон тээврийн дэд бүтцийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлт, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг, Франц, Польш, ОХУ, БНХАУ, ӨАБНУ, Авсрали, АНУ, Канад, Чили гэх мэт уул уурхайн салбар идэвхтэй ажиллаж, хөгжиж байгаа орнуудад өөрийн салбартай олон улсын компани юм.

Black magic design

BLACK MAGIC DESIGN

Мэргэжлийн болон хагас мэргэжлийнхэнд зориулсан инновациар тэргүүлэгч онцгой бүтээлч сэтгэлгээтэй, дуу, дүрсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Америкийн брэнд юм. энэхүү брэнд нь хямд бөгөөд илүү өндөр чанартай видеог хүн бүрт хүргэх зорилготой. Манайх уг компанийн албан ёс түншээр ажиллаж байгаа бөгөөд борлуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж байна.

Inter M

INTER – M

Inter-m брэнд нь 1983 онд БНСУлсад Зарлан мэдээлэх болон дууны чиглэлээр анх үүсгэн байгуулагдаж байсан. Ойролцоогоор 30 аад жилийн судалгаа болон хуримтлагдсан туршлагаараа тэд одоо зарлан мэдээлэх төрөл бүрийн төхөөрөмж болон дуу дүрсний цогц систем үйлдвэрлэн нийлүүлдэг болсон байна.

Тэдний хамт олон нь 70 гаруй инженер болон судлаачдаас бүрдэх бөгөөд бидэнд хэрэгтэй, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, илүү сайжруулалтыг цаг алдалгүй хийсээр байна.

Beyerdynamic

BEYERDYNAMIC

Beyerdynamic GmbH & Co KG нь 1924 онд Герман улсын Heilbronn хотод үүсгэн байгуулагдсан. Тус компани нь одоогоор 300 гаруй ажилчидтайгаар дууны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Тэд Америк, Сингапур, Банглор, Энэтхэг гэх орнуудад өөрсдийн гэсэн салбартай бөгөөд дэлхийд дууны чиглэлээр томоохонд тооцогддог брэнд юм. Глобалсмарт Сольюшн ХХК нь Герман улсын Beyerdynamic брэндийн албан ёсны борлуулагч юм.

Fuji Film

FUJIFILM

Камерын линзийг төрөл бүрээр нь үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг Японы алдарт Фүжифилм корпораци нь Телевиз, студи, кино, зургын аппарат гэх мэт бүх төрлийн линзийг  бид Монголдоо албан ёсны эрхтэйгээр үйлдвэрээс нь шууд нийлүүлж байна.  Манайх 2012 оноос хойш хамтран ажиллаж ирсэн.

NIPROS

Мэргэжлийн камер болон дууны тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг Япон брэнд бөгөөд үүсгэн байгуулагч Кентаро Хашгүчи нь мэргэжлийн зураглаачаар өсвөр наснаасаа ажилласан туршлага дээрээ үндэслэн зураглаачид, тоног төхөөрөмжид дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Манай компани 2012 оноос хойш албан ёсны эрхтэйгээр түншлэн ажиллаж байна.

evertz

EVERTZ

Evertz Microsystems компани нь өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд танигдсан Канадын брэнд юм. Онцлог нь контентийг эфир, WebTV, IPTV мөн зөөврийн төхөөрөмжүүд рүү хүргэх шийдэлүүдийг үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн нэг юм. Манайх 2012 оноос хойш хамтран ажиллаж байна.

Toten

ТОТЕН

Техникийн зогсуур үйлдвэрлэгч Хятадын Тотен компанитай 2004 онд түншлэн хамтран ажилласан бөгөөд бүх төрлийн серверийн техникийн зогсуур, техникийн хайрцаг, олон залгуур гэх зэрэг техник хэрэгсэлийг зах зээлд нийлүүлдэг.

Williams Sound

ВИЛЛИАМС СОУНД

Williams Sound нь 1976 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд орчуулгын систем, дууны чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг дэлхийн томоохон үйлдвэрлэгч компани юм. Манай компани тус компанийн албан ёсны төлөөлөгчөөр 206 оноос эхлэн ажиллаж байна.

ПЛАНЕТ

Планет нь хэрэглэгчид рүү хандсан сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Тайваны тэргүүлэгч компани юм. Дэлхийн зах зээл IP инноваци дээр тулгуурласан тоног төхөөрөмжийг нийлүүлдэг бөгөөд манай компани 2007 оноос хойш хамтран ажиллаж байна.

Sur Link

СУР – ЛИНК

Бүх төрлийн кабел болон кабелийн бусад хэрэгсэл тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Surlink-тай 2007 оноос түншлэн ажиллаж байна.

Azden

АЗДЕН

Мэргэжлийн дууны системийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани бөгөөд манай компани нь 2012 оноос хамтран ажиллаж байна.

ШОТОКУ

Мэргэжлийн телевизийн студийн тоног төхөөрөмж, үүн дотроо камерийн хөл, кран, педестал зэрэг үйлдвэрлэдэг Японы томоохон компанийн нэг юм. Анх 1944 онд байгуулагдсан бөгөөд манай компани нь 2012 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Aiphone

АИФОН

Орцны дуудлагын системийн үйлдвэрлэгч томоохон компанийн нэг бөгөөд 1948 онд Япон улсад байгуулагдсан. Дэлхийн 60 гаруй орон руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Манай копмани нь 2005 оноос хойш хамтран ажилласан.

Remaco

REMAKO

Сингапурын алдарт Remaco брэнд нь хамгийн чанартай проекторын дэлгэцийг дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилготойгоор 1998 онд анх байгуулагдсан бөгөөд тус брэнд нь проекторын маш олон төрлийн дэлгэц, проекторын тогтоогч, LCD/Plasma ханын тогтоогч зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Манай компани нь 2007 оноос Remaco брэндийн албан ёсны дистрибьютер болон ажиллаж байна. Бид тус брэндийн бүрэн автомат удирдлагатай, хагас автомат, зөөврийн дэлгэцүүд болон проекторын ханын, таазны тогтоогчийг Монголын зах зээлд шууд нийлүүлж байгаа бөгөөд бусад бүтээгдэхүүнүүдийг захиалгаар нийлүүлэх боломжтой.

Clear-com

CLEAR – COM

1968 оноос хойш мэргэжлийн дууны технологийн системийг зах зээлд нэвтрүүлэгч бөгөөд хамгийн сүүлийн үеийн командын холбооны технологийг нэвтрүүлэгч бөгөөд манай компани нь 2013 оноос хамтран ажиллаж байна.

OSEE

Beijing Osee Digital Technology компани нь телевизийн хяналтын дэлгэц үйлдвэрлэдэг Хятадын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд 2001 онд байгуулагдан мэргэжлийн монитор, хувиргагч, сэлгэн залгагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд бид 2012 оноос хойш хамтран ажиллаж байна.

Neutrik

NEUTRIK

Дуу болон дүрс, цахилгаан гэх мэт бүх төрлийн кабелийн толгой үйлдвэрлэлээрээ дэлхийн шилдгүүдийн нэг бөгөөд Германд 1975 онд Bernhard Weingartner, Gebhard Sprenger ба Josef Gstoehl нар хамтран байгуулсан. Одоо дэлхий даяар 80 гаруй улсад өөрийн салбар, төлөөлөгчөөрөө дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж буй Японы алдартай брэнд юм.

CANARE

1974 онд Японы Нагаяа хотод анх үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Мэргэжлийн дуу болон дүрсний кабел үйлдвэрлэгч шилдэг компани бөгөөд холбогч, толгой гэх мэт кабел болон дагалдах хэрэгсэл, багажуудыг үйлдвэрлэдэг. Дуу, дүрсний чиглэлийн мэргэжлтний хамгийн эхний сонголт юм. 2004 оноос хойш бүтээдэхүүнүүдээ өндөр нягтралтай, телевизийн тоон системд зориулан үйлдвэрлэж байна. Бид 2012 оноос хойш албан ёсоор түншлэн ажиллаж ирсэн.

SENNHEISER

Германы дэлхийд алдартай мэргэжлийн болон энгийн хэрэглээний чихэвч, микрофон, бусад дууны тоног төхөөрөмж үйлдвэрдлэгч брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс шууд нийлүүлж байна. Чихэвч, микрофон гэх мэт дууны чиглэлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн шилдэгт тооцоддог брэнд бөгөөд 2014 оноос хойш хамтран ажиллаж байна.

cisco

СИСКО

Сиско системс компанитай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа. Мэдээллийн технологийн дэвшилтэт технологи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч уг компани нь 1984 онд байгуулагдсан. Хэрэглэгчдэд тоног төхөөрөмжийн найдвартай байдал, уян хатан ажиллагаа, технологийн анхдагч байдлаараа илүү танигдсан.

dalet

ДАЛЕТ

00000000000000000000000000

Bel

БЕЛ

Английн Bel Digital Audio нь дэлхийн тэргүүлэгч телевизийн технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани бөгөөд 1975 онд байгуулагдсан. 2013 оноос хамтран ажиллаж байнa.

hikvision

ХИКВИШН

Хяналтын камерын зах зээлд тэргүүлж байгаа уг компанитай хамтран ажиллах гэрээнд бид 2015 онд гарын үсэг зурсан. Хиквишн нь 2001 онд байгуулагдсан бөгөөд асар богино хугацаанд дэлхийн зах зээлд танигдан нийт 155 оронд 2400 гаруй салбар, дистрибъютертэй болсон, 2015 оны байдлаар хяналтын системийн зах зээлийн 19.5%-г хангасан томоохон үйлдвэрлэгч билээ.

ХИТАЧИ

Hitachi Kokusai Electric Inc. нь өргөн нэвтрүүлгийн камер, зургийн дамжуулагч, шугаман бус дамжуулагч, радио телевизийн тоног төхөөрөмж, дамжуулах болон хүлээн авах тоног төхөөрөмж гэх мэт өргөн нэвтрүүлгийн иж бүрэн ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Японы дэлхийд алдартай корпораци билээ. Бид 2013 оноос албан ёсны түнш болон хамтарч ажиллаж байна.