corporate

БИДНИЙ ТҮҮХ

Глобал Телеком ХХК нь 2001 онд байгуулагдсанаас хойш Холбоо Мэдээллийн Технологийн шийдэл, системийн интеграцийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Манай компани нь 2004 онд Япон Улсын Панасоник корпорацийн албан ёсны дистирбьютер болсноор Панасоник брэндийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, угсралт, суурилуулалтын ажлыг эрхлэн явуулсаар ирсэн билээ.

Компанийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, салбартаа тэргүүлэгч дэлхийн нэр хүнд бүхий HP, Cisco, Ross Video Ldt, Inter-M, Dalet, Hitachi Data Systems,Crestron, Distech, Azden гэх мэт 30 гаруй брэндийн тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, тэдгээрийн угсралт, суурилуулалтын ажлыг чадварлаг инженер техникийн баг хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан цогц шийдэл, шуурхай үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Бид төрийн болон хувийн хэвшлийн 2500 орчим ААН, байгууллагад харилцаа холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын чиглэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийн итгэл хүндлэлийг хүлээсэн хамт олон билээ.

АЛСЫН ХАРАА

– Бид тогтвортой, хариуцлагатай, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэн ажиллана.
– Бид шинийг санаачлагч, бүтээлч, мэргэжлийн өндөр чадамжтай, эвсэг хамт олон байна.
– Бид бүх талын сайн түншлэлийг хөгжүүлснээр хамтын хөгжилд хүрнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид дэлхийд технологиор тэргүүлэгч, байгал орчинд ээлтэй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өөрсдийн шинэ санаа, цогц шийдэл, чанартай үйлчилгээний хамт харилцагчиддаа хүргэснээр салбартаа тэргүүлэгч нь, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа тэмүүлэгч нь байна.