AJA Video System компанийг инженер Жон Абт 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө дэлхий даяар 200 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Тус компани нь видео хуулах картууд, дижитал бичигч төхөөрөмж, дүрсийн рүүтрүүд, фрэйм синхронжуулагч, дижитал хувиргагч ба 4K мэргэжлийн камеруудыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
AJA Video System компани нь дэлхийн зах зээлд Mini Converter-уудаараа илүү танигдсан бөгөөд 2000 оноос хойш KONA загварын дүрс хуулах картууд нь мэргэжлийнхний талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болоод удаж байна.
Ийнхүү хэрэглэгчдийн хүлээлтийг бүрэн хангах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр зорин ажиллаж буй дэлхийн тэргүүлэгч AJA Video System компанийн Монгол дахь албан ёсны түнш компаниар манай Глобалсмарт Сольюшн ХХК ажиллаж эхэллээ.
Бид хэрэглэгчиддээ дэлхийн брэндүүдийн чанартай бүтээгдэхүүнийг албан ёсоор нийлүүлсээр ирсэн бөгөөд энэ удаагийн түншээр AJA Video System компанийг онцолж байна.