Манай Глобалсмарт Сольюшн ХХК нь мэргэжлийн дуу дүрс, өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийн систем шийдлийн цогц үлйчилгээ үзүүлдэг компани гэдгээрээ Монголынхоо зах зээлд хэдийнээ танигдсан билээ.

Тэгвэл энэ 4-р сард манай компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн кино зах зээлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Герман улсын ARRI брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны түнш компани болсныг хэрэглэгч та бүхэндээ дуулгахад таатай байна.

ARRI брэндийн түүхээс товчхон дурьдахад, ARRI нь Германы Мюнхен хотод 1917 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 100 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. ARRI нь камерын систем, гэрэл гэрэлтүүлэг, медиа, түрээс болон эрүүл мэндийн гэсэн 5 гол салбарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. ARRI брэндийн тоног төхөөрөмжийг Холливуудаас гадна Европ, Азийн кино үйлдвэрлэлийн зах зээлд өргөн ашигладаг бөгөөд ARRI брэндийн тоног төхөөрөмжийг ашиглан хийсэн уран бүтээлүүд олон удаа академийн шагнал хүртсэн юм. Мөн Кино урлаг, шинжлэх ухааны академиас ARRI-ийн инженер болон тэдний техник тоног төхөөрөмжийн кино урлагт оруулж буй хувь нэмрийг үнэлэн  1966 оноос хойш 19 удаа “Шинжлэх ухаан, техникийн шагнал”-ыг олгосон байна.

Манай компани нь энэхүү алдарт ARRI брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны түнш болсноор Монголын маань уран бүтээлчид дэлхийн жишиг стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр уран бүтээлээ хийж олон улсын зах зээлд улам ихээр хүлээн зөвшөөрөгдөхөд хувь нэмрээ оруулах болсондоо таатай байна.