Манай Глобал Телеком ХХК болон Глобалсмарт Сольюшн ХХК нь Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК, Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэн болох  Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцож байна.

Энэхүү үзэсгэлэн нь 3 өдрийн турш үргэлжилж байгаа бөгөөд 120 орчим бизнесийн байгууллага оролцож байгаагаараа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа юм.

Манай компани нь уг үзэсгэлэнгээр уул уурхайд зориулсан бүтээгдэхүүн болох Panasonic брэндийн хүнд нөхцөлд ашиглах зориулалт бүхий Toughbook зөөврийн компьютер, Sepura брэндийн хөдөлгөөнт радио холбоо болон Becker брэндийн далд уурхайн холбооны системийг хэрэглэгчдэдээ танилцуулж байна.

Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд манай Inter-M брэндийн мэргэжлийн дууны тоног төхөөрөмжийг сонгон хамтран ажиллаж буйд бид баяртай байна.