edu-s1-p2

Сургууль болон боловсролын байгууллагад техник технологийн хэрэгцээ маш их байдаг бөгөөд тэр болгоныг эмх цэгцтэй байлгаж нэгдсэн нэг систем болгож зангидах шаардлага хамгийн их байдаг. ЕБС-д болон Их сургуульд оюутнууд болон сурагчдын бүртгэлд нийт хичээлийн 10 орчим хувийг зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Мөн нэг удаа сонсоод өнгөрөх хайран хичээлүүд байдаг ч тэр бүгдийг архивлан эсвэл интернетээр шууд дамжуулна гэдэг бүр ч холын мөрөөдөл мэт.

Гэхдээ энэ бүх бэрхшээлийг Crestron танд шийдэж өгөх бөгөөд та зөвхөн гар утас эсвэл анги танхимд байрлах мэдрэгчтэй дэлгэцтэйгээ харьцахад л бүх асуудлыг шийдэж өгсөн шийдлүүдийг бид танд санал болгож байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж ирээдүйн боловсон хүчнийг чанартай бэлтгэхэд мэдээллийн технологи ашиглах нь сурагч, оюутнуудад маш их хэрэгцээтэй зүйл болсон.

НҮБ-н Ерөнхий нарийн бичгий дарга Бан Ги Мүн хэлэхдээ боловсролд оруулсан 1 доллар бүр 3-4 доллар болон улсдаа эргэж ирдэг гэж хэлсэн байдаг.

Бид ирээдүйн боловсон хүчнийг хамгийн сайн бэлтгэхийн тулд одоогийн техник технологийг бүрэн ашиглаж байж байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан боловсон хүчин үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Crestron брэнд дэлхий даяар маш олон сургуульд автоматжуулалт болон ухаалаг системийг нэвтрүүлсэн асар их туршлагатай брэнд бөгөөд Монгол улсад энэ туршлагаа ажил хэрэг болгох сонирхол хамгийн ихээр байна.

Багшийн илтгэл тавих болон оюутнуудад багшийн хэлэх гэж байгаа санааг алдалгүй хүргэхэд сургуулийн ухаалаг систем танд туслах болно.

ШИЙДЭЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

менежер

     976 9509 9432

     battulga@globaltelecom.mn

4

АНГИ ТАНХИМ

edu-s1-p1
edu-s1-p4
edu-s1-p3

ЛЕКЦИЙН ТАНХИМ

edu-s2-p1

Сургууль бол олон хүн холхиж байдаг газар учраас гэнэт зүйлд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байдаг бол бүрэн хэмжээний автоматжуулалт хийснээр энэ бүхнийг ганц л өрөөнөөс эсвэл гар утаснаасаа хянаж зохицуулах бүрэн боломжийг танд олгодогоороо давуу талтай юм.