1428542576764

Цахилгааны тоноглол гал гарах хамгийн эрсдэлтэй бүтээгдэхүүн.

Розетканы ачаалал (ампер) ихэдсэнээс болж контакт үүсэн розетканы хойд хэсэг хайлж эхэлдэг. Үүнээс үүдэн гал гардаг.

Мөн розетканд муу зэс утас хэрэглэх нь зэс утас тэлэлт өгч контакт үүсэх, цахилгаан муу дамжуулалтаас үүдэн контакт үүсэх гэх мэт шалтгаанууд байдаг.

Цахилгааны тоноглол хямдхан боловч сөрөг үр дагавар нь өндөр бүтээгдэхүүн.

Цахилгаан тоноглолын хамгийн чухал нь хэрэглэсэн зэс, пластикийн чанар болон галд тэсвэртэй үзүүлэлт байдаг.

Зэс:

Цахилгааны тоноглолын гол үзүүлэлт нь цахилгаан дамжуулах чанар байдаг. Цахилгаан хэрэгсэлд зэс, хөнгөн цагаан өргөн хэрэглэдэг бөгөөд зэс нь цахилгаан дамжуулах чадвараар хөнгөн цагаанаас сайн байдаг.

Түүнчлэн хатуу чанартай зэс утас хэрэглэх нь эдэлгээний явцад тэлэлт бага өгдөг.

Пластик:

Пластикийн хувьд хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй байх ёстой. Цахилгааны тоноглолд хэрэглэгдэж буй пластик шатсан тохиолдолд ялгаруулах утаа нь эрүүл мэндэд хор нөлөөгүй, мансууруулах үйлчилгээгүй байх шаардлагатай байдаг.

Галд тэсвэртэй үзүүлэлт:

Ямарваа нэгэн байдлаар цахилгааны контакт үүссэн тохиолдолд гал дэмжихгүй байх нь цахилгаан тоноглолын аюулгүй байдлын гол үзүүлэлт юм.

Яагаад VIKO by Panasonic гэж?

Хямд үнэтэй, сайн чанарын зэс, эко пластикаар тоноглогдсон, галд тэсвэртэй учир галын аюулаас айх хэрэггүй.

wiring solutions

Жишээ:

  1. Ампер хүрэхгүй розетканд өндөр ампертай цахилгаан хэрэгсэл залгах:

Гал тогооны розетка 16ампер байхад 25амперийн цахилгаан зуух залгасан тохиолдолд розетка хүчин чадалаа дийлэхгүй контакт үүсэн гал гарна

  1. Нэг розетканаас уртасгагч татан, хэд хэдэн цахилгаан хэрэгсэл залгах:

Уртасгагч болон өөрийн ампер/цагтай байдаг. Ихэнх уртасгагч 16ампер, 25ампер байдаг.

Жишээ нь та 25амперийн 5розеткатай уртасгагчид 5-н ширхэг цахилгаан хэрэгсэл залгах үед нэг бүтээгдэхүүнд ноогдох ампер/цаг нь 5 болж багасна. Өөрөөр хэлбэл 16амперийн 5-н цахилгаан хэрэгсэл залгахад 16ампер/цаг*5=80ампер/цаг розетканд ноогдоно. Хүчин чадал хүрэхгүй розетка контакт өгч гал гарна.

ШИЙДЭЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

менежер

     976 9502 9432

     dorjdamba@globalelectronics.mn

4