domo-2

Panasonic брендийн хаалганы нэвтрэх домофон систем нь танай гэрийн аюулгүй байдлыг бүрэн хангах бөгөөд хэрэглэхэд хялбар, орчин үеийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн юм.

Гадна хаалганы дэргэд камертай хонхыг суурилуулах бөгөөд тухайн агшинд болж буй дүрс болон дууг гэр доторх хяналтын дэлгэцнээс харах боломжтой. Мөн утасгүй нэмэлт гар болон ухаалаг утсаа ашиглан гэрийнхээ аль ч хэсгээс зочинд хариу өгөх, хаалгаа тайлах боломжийг танд олгоно.

Хэрэглэх боломжит газрууд:

  • Хаустай айл
  • Айл өрх болон орон сууцны зориулалттай
  • Жижиг хэмжээний оффис
  • 1-20 хүртэл айлыг холбон ажиллах

IP станцуудтай холбогдох: IP камер, IP дотуур холбооны станц, Access control гэх зэрэг болно.

Танай гэрт ямар нэгэн зочин ирэхэд та унтлагын өрөө, гал тогоо, 2 давхар, балкон, граж өөр хаана ч байсан хянах дэлгэцнээс гарах wireless-ийн тусламжтайгаар утасгүй гараараа хэн ирж байгааг мэдэх бөгөөд хүссэн газраасаа хариу өгөх, хаалгаа тайлах боломжтой.

domo-1

Ач холбогдол:

  • Ирсэн зочны царайг хараад таниж мэдсэний дараа хаалгаа онгойлгох боломжтой учраас танай гэрийн аюулгүй байдлыг хамгаална.
  • Тухайн агшинд үүд рүү явах боломжгүй байгаа тохиолдолд утасгүй гарын тусламжтайгаар хэн ирж байгааг мэдэх, харилцан ярилцах, хаалгаа нээж өгөх боломжтой учраас таны ажлыг хөнгөвчилнө.
  • Өндөр настай хүн хаалга руу очилгүйгээр утасгүй гарын тусламжтайгаар хүссэн газраасаа хэн ирж байгааг мэдэх, харилцан ярилцах, хаалгаа нээж өгөх боломжийг олгох болно.
  • Бага насны хүүхэд байгаа тохиолдолд хаалгаа нээлгүйгээр хэн ирснийг мэдэх мөн танихгүй хүн байвал дуу хоолойны өнгөө өөрчлөн хариу хэлэх боломжтой учраас танай гэрийн аюулгүй байдлыг хангана.
domo-11
domo-10

Орон сууцны хаалганы нэвтрэх систем

Аюулгүй байдлын систем үйлдвэрлэгчид айл гэр, албан байгууллагын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн тоног төхөөрөмжүүд бий болгосоор байгаа билээ.
Барилгын салбарт оршин суугчдын аюулгүй байдал тав тухыг хангахуйц барилга орон сууц бүтээн босгоход ихээхэн анхаарлаа хандуулдаг болсон. Тэгвэл энэхүү шаардлагыг хангахуйц орон сууцанд зориулагдсан 1-560 хүртэлх айлыг холбох боломжтой видео домофон системийг та бүхэнд манай компани санал болгохдоо таатай байна.

Уг системийн шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудад суурилуулахад тохиромжтой.

Системийн үндсэн бүрдэл хэсгүүд:

  • Орцны хаалганы хажууд байрлах камертай дуудагч
  • Удирдлагын төхөөрөмж
  • Хуваарилах болон дахин дамжуулагч төхөөрөмж
  • Лифтний удирдлагын төхөөрөмж
  • Айл бүрт байрлах LCD өнгөт хяналтын дэлгэц

Орон сууцны видео домофон систем нь аюулгүй байдлыг хангах үүднээс ирсэн зочны дүрсийг гэрээсээ харж, харилцан ярилцаж хаалга нээж өгөх гол үүргээс гадна олон төрлийн боломжит фунц хэрэглээний давуу талуудтай.

Видео домофон системийг  хэрэглэхийн давуу тал:

  • Цаг хугацаа, орон зайн хүндрэлээс гарах
  • Хяналт, удирдлага сайжрах
  • Хамгаалалт, аюулгүй байдал сайжрах
  • Орон сууцны СӨХ-ийн ажлыг хөнгөвчлөх
  • Айлын хяналтын дэлгэц нь дуудлага хүлээн авах, хаалга нээх, дүрс харах, ярих, санах ойд хадгалагдсан мэдээллийг тайлах функцтэй.
  • Зураг санах (эзэнгүй үед дуудсан зочин)
  • Аудио гаралтыг тохируулах
ШИЙДЭЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

менежер

     976 9902 9432

     tsendjargal@globaltelecom.mn

4