GE-radio-business-b

Sepura нь тоон радио станцын бизнес, шуурхай харилцаа холбооны систем болон програм хангамжийн үйлдвэрлэл болон дизайны хувьд дэлхийд тэргүүлэгч компани юм.

Дэлхий дээр хамгийн чухлаар тооцогддог олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллагууд болон FIFA, CERN, Disney, Audi болон Shell гэх мэт дэлхийд танигдсан байгууллагууд ашиглан, дижитал радионы нүүр царай болж байгаа бүтээгдэхүүн. Дэлхийн 30 гаруй орны зах зээл дээр тэргүүлэгч юм. TETRA -аас эхлэн DMR хүртэл, манай бүрэн хэмжээний шийдэл нь найдвартай ажиллагаатай, дээд зэргийн хамгаалалтай, бат бөх чанартай радионуудтай ба өргөтгөхөд хялбар юм.

ШИЙДЭЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

менежер

     976 9901 9432

     batgerel@globaltelecom.mn

4

ТООН СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ

sepura-top
  • Ярианы чанар маш өндөр түвшинд боловсруулагддаг.
  • Ярианы нууцлалын түвшин маш сайн. Яриаг сонсох, тагнах, саад хийх зэргээр гадны төхөөрөмжүүд нөлөөлөх боломжгүй.
  • Интернет сүлжээ ашиглан бүс нутаг, зай хамааралгүй холбогдож ярих, болон бусад мэдээлэл солилцох боломжтой.
  • Текст мессэж, болон GPS-н өгөгдөл болон зураг гэх мэт бусад дата дамжуулах солилцох боломжийг олгодог.
  • Гадны халдлагаас хамгаалах болон станцыг зайнаас хаах нээх, сонсох удирдах зэрэг хяналтын олон функцтэй

DMR РАДИО

Radio kholboo DMR

DMR тоон радио стандарт нь 3-н үетэй хэрэглээнд гарсан байдаг. 1 2-р үеийн радио нь энгийн (conventional), 3-р үеийн радио нь  компьютер удирдлагатай (Trunked) сүлжээний зохион байгуулалттай ажилладаг. Брендүүд эдгээр стандарт үе бүрд зориулсан төхөөрөмж, програм хангамжийг үйлдвэрлэж хөгжүүлдэг. Мөн DMR технологи нь аналоги FM радиотой ажиллах боломжтой байдаг. Энэ нь хэрэглэгчдэд аналоги технологийн станцтай хамт ашиглах

боломжийг бүрдүүлдэг. 2 3-р үеийн төхөөрөмжүүд нь VHF–ээс UHF-г хамрах өргөн зурвасд үйлдвэрлэгддэг. DMR радио төхөөрөмжийн стандарт гаралтын чадал нь TETRA радиотай харьцуулахад илүү өндөр буюу хамрах хүрээ өргөн байдаг. DMR стандарт нь 1 радио сувгийг 2 логик суваг болгож ажилладаг. Ингэснээр 3-р үеийн (Trunked) сүлжээнд 200 хүртэл радио хэрэглэгчдийг 1 радио суваг дээр зохицуулж ажиллуулах боломжтой болдог. Энэ нь радио давтамжийг хэмнэх, олон радио хэрэглэгчидтэй томоохон сүлжээг зохион байгуулах давуу талуудтай байдаг.

DMR энгийн сүлжээ (1, 2-р үе): Цөөн хэрэглэгчидтэй сүлжээ

  • Групп дуудлага
  • Яаралтай дуудлага
  • GPS буюу байрлал илрүүлэх
  • IP сүлжээгээр холбогдох

DMR Trunked сүлжээ (3-р үе): Олон хэрэглэгчидтэй, олон боломжит сүлжээ

  • Мессеж илгээх
  • Статус мессеж илгээх
  • Хэрэглэгчид хоорондын хувийн дуудлага хийх
  • Яаралтай дуудлага
  • GPS буюу байрлал илрүүлэх
  • Диспетчер
  • IP сүлжээгээр холбогдох
  • Бусад

Брендүүд стандарт ажиллагаанаас гадна нэмэлт боломжуудтай төхөөрөмж үйлдвэрлэдэг.

se1

TETRA РАДИО

Radio kholboo TETRA

TETRA ( Terrestrial Trunked Radio ) тоон радио стандарт нь  компьютер удирдлагатай (Trunked) сүлжээний зохион байгуулалттай ажилладаг. TETRA нь Засгийн Газар, аюулгүйн ажиллагааны үйлчилгээ (цагдаа, түргэн тусламж, эмнэлгийн дуудлага), тээврийн үйлчилгээ болон цэргийн үйл ажиллагаанд зориулан гаргасан стандарт юм. TETRA стандарт нь 1 радио сувгийг 4 логик суваг болгож ажилладаг. Ингэснээр 400 хүртэл радио хэрэглэгчдийг 1 радио

суваг дээр зохицуулж ажиллуулах боломжтой болдог. Радио давтамжийг маш их хэмнэхээс гадна томоохон бүсүүдийг хамарсан сүлжээг бий болгож чаддаг. Радио станцууд TMO, DMO ажиллагааны горимуудтай. TMO (Trunked Mode Operation) горим нь бааз станцтай холбогдож ажилладаг бол DMO (Direct Mode Operation) горим нь хэрэглэгчид хоорондоо шууд холбогдож ажиллах ба мөн TMO сүлжээний хүрээг сунгаж ажиллах боломжтой байдаг. Стандартын үндсэн давуу талуудад хэрэглэгчийн багтаамж ихтэй, олон боломжит ажиллагаатай (дата өгөгдөл дамжуулах, GPS, хувийн дуудлага), радио хэрэглэгч болон группуудыг удирдах зохион байгуулалттай, өндөр нууцлалтай дамжуулалт зэрэг үндсэн ажиллагаанууд орно.

Брендүүд стандарт ажиллагаанаас гадна нэмэлт боломжуудтай төхөөрөмж үйлдвэрлэдэг.

se2

AI (DMO)                             DMO (Direct Mode Operation) горим

AI (TMO)                             TMO (Trunked Mode Operation) горим

BS                                           Бааз станц

ISI                                           Системийн оролт

PEI                                          Компьютерын холболт

MMI                                      Радио станц хоорондын холболт

NMS                                      Дэд бүтцийн удирдлага

LSC                                         Дотоод зохицуулах удирдлага

PD GW                                  Дата үйлчилгээний гарц

SDS GW                                SDS (Short Dara Service) үйлчилгээний гарц