LFV50-1

Төрөл бүрийн суурилуулалтын нөхцөлд тохирох Видео хананы шийдэл

Суурилуулах орон зай, нөхцөл болон санхүүгийн боломжиндоо тааруулан дэлгэцийнхээ хэмжээг сонгох боломжтой.

Дэлгэцэн дээр тусах орчны гэрлийг сарниулан гялбалтыг багасгадаг тул дэлгэцэн дээрх текст болон мэдээллийг харахад хялбар болно.

Гялбалтын эсрэг давхарга нь нарны болон бусад гэрлийг сарниулан гялбалтыг багасгадаг.

Ингэснээр  дэлгэцэн дээрх мэдээлэл тод харагдана.

Дүрсийн харагдах өнцөг өргөн учир хурц, тод дүрсийг харуулна

IPS хавтан ашигласнаар дүрсийн  харагдах өнцөг өргөн болох учир дүрсийг баруун болон зүүн булангаас нь харсан ч өнгө нь өөрчлөгдөхгүй хурц, тод байна.

Том хэмжээний  дэлгэц үүсгэхэд зориулагдсан маш нарийн хүрээ

2 хүрээ нийлээд ердөө л 4,9 мм

Энэхүү дэлгэц нь видео хана үүсгэх зориулалттай учир 2 дэлгэцийн хүрээ нийлээд ердөө л 4,9 мм.

Маш том хэмжээний видео хана үүсгэсэн нөхцөлд ч дэлгэцийн хүрээнүүд бараг мэдэгдэхгүй учир хүчтэй сэтгэгдэл төрүүлэх бодит мэт дүрсийг харуулна.

Найдвартай байдал нь 24 цагийн турш ашиглах боломжийг олгоно

Эдэлгээ удаантай хавтан болон электрон эд ангиудыг ашигладаг нь дэлгэцийг 24 цаг тасралтгүй хэрэглэх боломжийг олгож байгаа.

Дэлгэцэн дотроо суусан хөргөх сэнс нь орчны температураас шалтгаалан өөрөө автоматаар*  ажиллаж дэлгэцээ хөргөж байдаг.

*авто горим дээр тохируулсан тохиолдолд

Хэрэглэгчийн санах ойн функц

Хэрэглэгч нь тохируулсан өнгөө дэлгэцийн санах ойд хадгалах боломжтой.

Ингэснээр дэлгэцийг өөр газар суурилуулсан үед хадгалсан өгөгдлөө дуудан оруулснаар өнгийг дахин тохируулах шаардлагагүй болох юм.

Дэлгэц амраах горим

Дэлгэц амраах горим нь нэгэн төрлийн гэрэлтэлттэй, хөдөлгөөнгүй дүрсийг удаан хугацааны турш тогтмол гаргасан тохиолдолд үүсэж болох дүрсний шохойжилтоос хамгаална.

4
ШИЙДЭЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

менежер

     976 9908 9442

     ariun@globaltelecom.mn

4