Панасоник Пёнчан-2018 өвлийн олимп болон Пара-олимпид өргөн хүрээний шйидэл болон төхөөрөмжөөр хангахаа мэдэгдлээ.
“Олимпийн түнш” тодотголтой Панасоник корпораци нь БНСУ-ын Пёнчан мужид болох 12 дахь  Олимп болон Пара-Олимпийн нээлт болон хаалтын үйл ажиллагаа мөн тэмцээн явагдах газар болон шууд дамжуулах явцыг хамгийн сүүлийн үеийн дуу, дүрсний төхөөрөмжүүдээр ханган ажиллахаа мэдэгдлээ. Панасоник нь 1988 оны Калгарийн өвлийн олимпоос хойш “Олимпийн түнш” байсаар ирсэн ба энэ удаагийн Пёнчан-2018 энэхүү түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд өнгөрсөн 2016 оны Риогийн олимпод гаргасан амжилтаа цааш үргэлжлүүлэн хамгийн сүүлийн үеийн дуу, дүрсний төхөөрөмжүүд болон проектор тусгалын технологийг ирэх 02-р сарын 09-нд болох нээлтэд зориулж нийлүүлэхээр төлөвлөж байна. Олимпын стадионд болох нээлт болон хаалтын үйл ажиллагаанд зориулж 80 ширхэг PT-RZ31K/RQ32K загварын өндөр өнгөний нягтралтай 30,000-лумений проектор, AV-HS6000 загварын шууд дамжуулалтын 2ME шилжүүлэгч болон дуу, дүрсний системын иж бүрдлээр дэмжин ажиллана. Мөн тэмцээн болох газруудад 42 ширхэг буюу 1640м2 талбайд LED дэлгэц болон дүрсний систем суурилуулна. Пёнчан-2018 өвлийн олимпийг Панасоникийн P2HD шууд дамжуулалтын камераар бичихээр болжээ. 1992 оны Барселонагийн олимпоос хойш энэ жил Панасоникийн 13 дахь өөрсдийн албан ёсны бичилтийн формат ашигласан олимпийн наадам болох юм.

Эх сурвалж: news.panasonic.com