Дэлхийн шилдэг кино зураг авалтын камерыг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулж, сургалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээгээр хангаж ажиллах боломж бүрдлээ.

Глобалсмарт Сольюшн ХХК-н 2017 оны 4-р сараас Германы алдарт ARRI брэндийн албан ёсны түншээр ажиллаж эхэлсэн бөгөөд 11-р сарын 29-ны өдөр анхны демо өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр дэлхийн хамгийн шилдэг кинонуудыг хийдэг Alexa SXT камерын иж бүрэн тоноглолын хамтаар, Amira камер, Skypanel гэрэлтүүлгийг танилцуулсан бөгөөд хэрэглэгчдэд өөрсдийн биеэр энэхүү камерын давуу тал, онцлог, чанарыг мэдрэх боломжийг олгосон билээ.
Мөн, камерын утасгүй удирдлагын систем, мастер удирдлага гэх мэт хамгийн сүүлийн үеийн тоноглолуудын хамтаар танилцуулсан.
ARRI брэнд мань өөрөө кино контентийн зах зээлд чанараараа хол тасархай тэргүүлдэг нь шилдэгүүдийн №1 сонголт байсаар ирсэн.
Манай улсад 1990 он хүртэл Монголын кино үйлдвэрлэлд ARRI брэндийн хальсны технологийг ашигладаг байсан боловч зах зээлийн хүнд шуурганд бүрэн тасалдсан. Харин бид ARRI брэндийг Монголдоо гэрэлтүүлэг, камер, линз, бусад тоноглол гэх мэт ARRI-н бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлснээрээ Монголчууддаа уран бүтээлээ дэлхийн стандартад нийцүүлж бүтээлээ илүү өргөн цар хүрээнд, өндөр чанартайгаар олон улсын зах зээл дээр үнэлүүлэхэд дөхөм болно.
Цаашдаа ARRI брэндтэй хамтран Монголчууддаа илүү олон давуу талыг олгохоор ажиллах болно.