1. Панасоник корпораци “CES 2017” үзэсгэлэнд дараах бүтээгдэхүүн шийдлүүдийг танилцууллаа.
    Panasonic Booth CES 2017

2. Ажил хэргээр онгоцонд олон цаг нисдэг хүмүүст онгоц хамгийн уйтгартай орчны нэг байсан бол Panasonic энэ ойлголтыг тань өөрчлөх шийдэл танилцууллаа. Энэ жилийн “CES 2017” үзэсгэлэнд цоо шинэ шийдэл танилцуулсан нь онгоцонд интернет, утсаар ярих боломжийг олгож байгаа явдал юм. Учир нь ухаалаг утсаа онгоцонд ашиглаж чаддаггүйг та бүхэн мэдэх бол одоо тийм биш болжээ. Panasonic танд гайхалтай шинэ боломжийг нээж өгсөн байна. Энэ технологи тун удахгүй хэрэглэгдэж эхлэх мөчийг тэсэн ядан хүлээцгээе.

Онгоцонд утас, интернет ашиглах боломжтой боллоо.

3. Цоо шинэ Lumix GH5 нь зураг авалт, видеог шинэ түвшинд гаргаж шороо тоос, ус, мөн хөлдөхөөс хамгаалсан сайжруулалт хийсэн. Хөнгөн, гарт эвтэйхэн, 4К видео бичлэг хийх болон илүү том 6К мэдрэгчтэй гэх мэт давуу талтай болсон байна.

Шинэ үеийн LUMIX GH5

4. Panasonic-г элекрон бараа үйлдвэрлэдгээр нь сайн мэдэх боловч ирээдүйн ухаалаг хотын загвар, шийдлийг танилцуулж байгаа нь гайхмаар зүйл биш юм. Денвер хотын замын хөдөлгөөнд суурилан ROADX технологийг ашиглан ирээдүйн ухаалаг хотын шийдлийг гаргаснаа танилцуулсан ба ухаалаг хот болсноор зам тээврийн ослыг бууруулах, зам ашиглалт ба замын түгжрэлийг мартах боломжтой болж байгаа юм.

Ухаалаг хотын шийдлийг Panasonic-с

5. Хөлбөмбөг, сагс гэх мэт спорт сонирхогчдын хүсэл нийцүүлсэн гайхалтай технологи танилцуулсан байна. Одоо спорт үзэх улам сонирхолтой, илүү ойроос харах боломжтой болсон байна.

Тоглолт үзэх гайхалтай цонх

6. Ирээдүйд ажлын байргүй болох мэргэжлийн нэг нь орчуулагч гэдгийг та бүхэн сонссон бизээ. Тэгвэл энэ технологи нь ирээдүй рүү нэг алхамаар ойртуулсан технологи болж чадсан байна.

Аялахад орчуулагч хэрэггүй болжээ.

7. Ширээ хүртэл ухаалаг болсон байна.

Ухаалаг ширээ

8. Та машин барих гэдэг ойлголтоо 2025 он гэхэд толгойноосоо авч хаяж эхлэх хэрэгтэй болж байна.

Ирээдүйн машин. Ухаалаг жолооч 2025 он гэхэд машинаа жолоодох шаардлагагүй болно.

Ухаалаг машин

Виртуал нүдний шил

Ухаалаг хөргөгч

Гэх мэт гайхалтай технологиуд нь амьдралыг илүү тав тухтай, үр дүнтэй, ухаалаг болгоход туслах бөгөөд A Better life A better world уриатай Panasonic-ийн хамт олон ирээдүй рүү биднийг хүргэх гүүр болохоор ажиллаж байгаа нь сайшаалтай байна.