Манай Глобалсмарт Сольюшн ХХК нь Panasonic Toughbook үүсч хөгжсөний 20 жилийн ойн босгон дээр Монголынхоо зах зээлд Toughbook- г албан ёсоор танилцуулж байгаадаа баяртай байна.
Панасоник брэндийн Toughbook-н хамгийн анхны загвар 1996 онд зохион бүтээгдсэн бөгөөд бат бөх чанар, найдвартай ажиллагааны илэрхийлэл болсон зөөврийн компьютеруудын тэргүүлэгч нь байж чадсаар байна.
Бид одоогоор бизнесийн хэрэгцээнд зориулсан “Business rugged CF-MX4, CF-SX4” болон бүх салбарынхны хэрэгцээнд нийцэх “Semi Rugged CF-54”, мөн тусгай мэргэжлийн хэрэглээнд зориулагдсан “Fully Rugged CF-31” гэсэн 4 төрлийн загварыг худалдаанд гаргаж байна.
Дээрх загвар тус бүр нь өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй төдийгүй ус чийг, доргио чичиргээ, тоос шорооны хамгаалалт болон халуун хүйтэнд тэсвэртэй зэрэг бүхий л бат бөх чанаруудыг агуулснаараа онцлог юм.
Бид цаашид эрхэм хэрэглэгч та бүхэнд дэлхийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нийлүүлэхээр зорин ажилласаар байх болно.

Илүү сайныг бүтээхийн төлөө
Toughbook бусдаас өөр.