Олон улсын өргөн нэвтрүүлгийн салбарын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагддаг “IBC 2016” үзэсгэлэн дээр Панасоник брэнд ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулсныг та бүхэндээ тоймчлон хүргье.
AG-UX180, AG-UX90 загварууд нь 4К форматаар бичлэг хийх болон SD картанд бичлэг хийх боломжтой тул илүү өргөн хүрээнд, мөн илүү хямд өртөгтэйгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой.
24мм-н өргөн өнцгийн зураг авах, 20х оптик дуран болон 1.0 төрлийн MOS мэдрэгчтэй зохион бүтээгдсэнээр бусад загвараас онцлог болж чадсан.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

AG-UX180 загвар

UX180_side
UX180_backslant-LCD-APP

Бичлэг хийх үзүүлэлт

AG-UX180_Recording Formats

AG-UX90 загвар

UX90_side2_edgeUX
UX90_backslant-UX

Бичлэг хийх үзүүлэлт

AG-UX90_Recording Formats

Панасоник үйлдвэр нь мэргэжлийн түвшний болон VariCam камерийн загварууддаа нэгэн шинэ дэвшилт хийсэн нь VariCam Pure билээ. VariCam загварууд нь өндөр үнэтэй учраас Монголын зах зээлд худалдан авах боломж бага байсан ч өнгөрсөн жилийн 3 сард VariCam LT гэсэн илүү хямд шинэ загварыг танилцуулсан нь бидэнд илүү их боломжийг нээж өгсөн. Энэхүү камер өнгөрсөн жилийн хугацаанд дэлхий даяар маш их эрэлттэй байсан төдийгүй Европ, Америкийн зах зээлд маш олон төрлийн инновацийн шагналуудыг хүртсэн юм.
Энэ загварын хамгийн гол давуу тал нь кино бүтээгчдийн хэрэгцээнд нийцсэн VariCam 35-н CODEX RECORDER технологийг шингээж өгснөөрөө VariCam LT-с ялгарна. Codex recorder дээр бичлэгээ uncompressed, 4K RAW–р бичих боломж олгодог бөгөөд 2Tb хүртэл багтаамжтай 20Gb/s хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой нь маш том давуу тал юм.
Үүлэн систем илүү хөгжиж байгаатай холбогдуулан өргөн нэвтрүүлгийн салбарт бас энэ салхи маш хүчтэй салхилж байгаа бөгөөд 4G LTE сүлжээгээр дамжуулан P2 Cast үйлчилгээг нэвтрүүлсэн нь өндөр чанартай дүрсийг утасгүй холболтоор дамжуулах боломжийг олгосон.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж үзнэ үү.

VariCam Pure загвар

Pure_Serie (1)

Ерөнхий үзүүлэлт

Specs

Дээр дурьдсанчлан Панасоник Корпораци нь өргөн нэвтрүүлэгт ашиглах бусад бүх төрлийн загварууддаа сайжруулалт хийж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдрэн хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.