Панасоник корпораци нь 25 гаруй жилийн турш сүүлийн үеийн дуу дүрсний тоног төхөөрөмжийн шийдлээрээ Олимпийн наадмыг дэмжин ажиллаж байна.

Энэ дэмжлэгийн хүрээнд одоо Бразилын Rio de Janeiro хотод 2016 оны 08-09 -р сарын хооронд зохиогдож байгаа RIO 2016 Олимпийн болон Паралимпийн наадмын тэмцээн зохиогдох цэнгэлдэх хүрээлэн тус бүрт шийдэл гаргаж тоног төхөөрөмжөө нийлүүлэн, нээлтийн болон хаалтын үйл ажиллагааны бэлтгэл ажилд нь туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Доорх видеонд Neymar Jr удахгүй болох спортын наадмын бэлтгэлээ хэрхэн хийж байгааг болон наадмын үйл ажиллагааг бэлэн болгоход адилхан хүсэл тэмүүллээр дэмжин ажиллаж байгаа Панасоникийн ажилчдыг тод томруунаар харуулж байна.

Уг видеон дээрх тамирчдын хэлсэн ишлэлүүд:

*Бразилын усанд сэлэгч Felipe França : “Олимпийн наадам нь тамирчдын амьдралын торгон агшин юм яагаад гэвэл үүнээс илүү том дэвжээ гэж үгүй ”

*Бразилын үндэсний хөл бөмбөгийн багийн тоглогч, Панасоник корпорацийн олон улсын бие төлөөлөгч болох Neymar Jr : “Өдөр бүрийн хичээл зүтгэл, анхаарал төвлөрөлт болон сэтгэлийн тэнхээ энэ бүгд нь амжилтын үндэс юм”

*Rio 2016 олимпийн үйл ажиллагаан дахь Панасоник брэндийн бие төлөөлөгч, 1994, 2004 оны алтан медальт Бразилын үндэсний волейболын тоглогч Mauricio Lima:  “Та тэмцээнд ялна эсвэл ялагдана. Та дараагийн шатанд үлдэнэ эсвэл хасагдана. Та олимпийн аварга болж зорилгодоо хүрэхийн тулд энэ бүх зүйлд бэлтгэгдсэн байх хэрэгтэй ” хэмээн тус тус хэлсэн байна.

Тамирчид  хамгийн өндөр зорилгодоо хүрэх хязгаар руугаа өөрсдөө тэмүүлсээр байна. Эдгээр тамирчдад дэмжлэг үзүүлэхийн тулд Панасоник корпорацийн ажилчид өөрсдийн өмнөх наадмуудаас хуримтлуулсан туршлага болон мэдлэгэдээ тулгуурлан өөрсддөө байгаа бүх хүчээ шавхан ажиллаж байна. Панасоник Бразилийн Олимпийн багийн нэгэн гишүүн хэлэхдээ “ Энэ нь хэзээ ч дуусахгүй. Сүүлчийн минут, сүүлчийн тоглолт, сүүлчийн секунд хүртэл бид урам зоригтой байх ёстой ба бид чадах бүхнээ хийх болно” хэмээсэн байна.