Урин дулаан цаг ирж, барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Глобал Электроникс” ХХК нь “Панасоник корпораци”-тай хамтран “Panasonic Ventilation 2016” агааржуулалтын системийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад “Улаанбаатар хотын агаарын чанарын алба”-ны мэргэжилтэн ноён М.Отгонбаяр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ, нөлөөлж буй хүчин зүйл” нэртэй илтгэл тавьсан.

Илтгэлд Улаанбаатар хотын агаарын бохирдол үүсгэгч PM10 сүүлийн жилд 24%-аар буурсан боловч, нарийн ширхэгт тоосонцор 8%-аар өссөн. Түүнчлэн өвлийн улиралд  хичээлийн байрны дотоод агаарын чанарын байдлаас шалтгаалан сургуулийн сурагчдын эрүүл мэндийн асуудал хүндээр хөндөгдөж байгаа тухай дурдсан.

Түүнчлэн “Глобал Электорникс” ХХК-ийн урилгаар Panasonic Eco Solution салбарын Ахлах менежер ноён Мотохару Сугаяа энэхүү семинарт илтгэл тавьсан.

Тэрээр “амьдрал тэтгэгч хүчин зүйлсийн хамгийн чухал элемент бол агаар. Хүн хоолгүй 30 хоног, усгүй 2-3хоног амьдрах чадвартай. Гэтэл агааргүй бол хэдэн минут л амьдарна. Хүн усгүй бол амьдрал үгүй гэж ярьдагтай адил агааргүй бол амьдрал үгүй юм. Тиймээс хүн төрөлхтөнд хүчилтөрөгч хамгийн чухал элемент юм.

Харамсалтай нь хүмүүс дотор орчны агаарын бохирдлын талаар мэдлэг нимгэн байгаа нь тэднийг гадаад орчноос өөрсдийгөө тусгаарлахад хүргэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол болон өвлийн улиралд нэгдсэн дулаантай холбогддогоос үүдэн цонхоо онгойлгож, гэрийн болон ажлын байрны агаарыг сэлгэхгүй байгаа нь хүн амын дунд дархлааг муутгаж, өвчлөлийн чимээгүй тахал болж байна.

Агаарын дутагдалд бага насны хүүхэд, хөгшид амархан өртдөг бөгөөд толгой өвдөх, ядрах, нүд өвдөх, цаашлаад төрөл бүрийн харшил үүсгэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд гэр, оффисын агааржуулалтыг сайжруулах, цаашлаад механик агааржуулалтыг хэрэглэх шаардлагатай” хэмээн дурдсан.

Энэхүү семинарт оролцогчдын анхаарлыг татсан бас нэг үйл явдал нь Панасоникийн Монгол дахь албан ёсны түнш “Глобал Электроникс” ХХК Панасоникийн сорох сэнсийг танилцуулсан явдал байв.

Хүн төрөлхтөнд эко амьдрал бэлэглэхийг дээдэлдэг Панасоник корпорацийн уг сэнс нь эдэлгээ удаан, дуу чимээ болон цахилгаан зарцуулалт бага зэрэг үзүүлэлтээрээ бусад брэндийн сорох сэнснээс ялгардаг бөгөөд танд амьдралын тав тухыг авчирна.