Манай Глобал Телеком компани ICT EXPO-2016 үзэсгэлэнд амжилттай оролцлоо. 

Мэдээлэл технологи харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологи, ололт амжилтыг танилцуулдаг “ICT EXPO 2016” үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 18-22 – ны өдрүүдэд Мишээл экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой болон Цахилгаан холбооны мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохиогдсон тус үзэсгэлэнд манай Глобал Телеком ХХК-нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан амжилттай оролцлоо.

Бид хэрэглэгчиддээ Panasonic брэндийн видео хурлын төхөөрөмж ашиглан ICT-EXPO үзэсгэлэнгийн талбайгаас компанийн төв оффис руу  Видео дуудлагыг бодитоор хийж үзүүлэхээс гадна Inter-M брэндийн Зарлан мэдээлэх системийн давуу тал болон барилга байгууламжид хэрхэн оновчой зөв шийдлээр ашиглаж болох, Crestron брэндийн гэрийн автоматжуулалтын дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглан бодит бүтээгдэхүүн шийдлийг үзүүлсэндээ баяртай байна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр бид өндөр хүчин чадал бүхий мэргэжлийн проектороор “Projection Mapping” хийн “Global Telecom” компанийнхаа логог амилуулсан юм.

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, технологийн дэвшлийг хамтдаа мэдэрсэн хэрэглэгч та бүхэнд баярлалаа.

Технологийн дэвшил өөд хамтдаа алхацгаая.